Монголын бодибилдинг, фитнессийн холбооны “Монголын мистер-2021” тэмцээн өчигдөр “UG Palace”-д болов. Тэмцээний хамгийн хүндтэй шагнал болох “Монголын мистер” өргөмжлөлийг “Женко” клубын тамирчин Т.Батнасан хүртлээ. Тэрбээр Монголын 30 дахь мистер болж болов. Энэ төрөлд “Монголын мистер” тэмцээний дөрвөн удаагийн аварга Э.Ганзориг дэд байрт орсон бол гуравдугаар байрт Д.Бат-Эрдэнэ орлоо. Мөн тус тэмцээний эрэгтэйчүүдийн атлетик төрөлд Э.Төгөлдөр, 65 кг-ын жинд Б.Лхагвабаяр, 60 кг-д Ч.Мянганбилэг, фитнес төрөлд Э. Лхагва-Очир, спорт модель залуучуудын ангилалд Г.Ганхорол, спорт модель 175 см төрөлд О.Батболд, бодибилдингийн ахмадын ангилалд С.Дуламрагчаа нар тэргүүн байр эзлэв. Харин эмэгтэйчүүдийн фитнесс төрөлд Б.Уянга, эмэгтэй спорт модель төрөлд Э.Анхзаяа, модель залуучуудын ангилалд Ц.Мөнгөншагай нар алтан медаль хүртсэн байна.
Б.Жаргал