Тулгар төрийн 2230, Их Монгол Улсын 815, Ардын хувьсгалын 100 жилийн ой, Баян-Өлгий аймгийн 81 жилийн ойд зориулсан аймгийн цол, чимэг олгох бөхийн барилдаан өчигдөр болов. Барилдаанд аймгийн хурц арслан У.Берекегээр манлайлуулсан 128 бөх барилдахад Баян-Өлгий аймгийн Алтай сумын харьяат, аймгийн арслан М.Еркебулан түрүүлж, хурц чимэг хүртлээ. Үзүүрт аймгийн арслан Э.Тамираа, их шөвөгт сумын заан М.Бердаулет, сумын начин Ш.Еркинбек нар шалгарч, аймгийн харцага цол хүртжээ.
Б.Жаргал
Сэтгэгдэл (3)