“Mongol Nomadic” жуулчны баазад П.Бүрэнтөгс аваргын санаачилсан “Бүрэн Монгол” сангийн нээлт болж, хандивын аян өрнүүлсэн юм. Энэ үеэр гурван дуудлага худалдаа зохион байгуулав. Тухайлбал, XVIII зууны үеийн аранзал зэсэн домбыг дуудлага худалдаанд оруулахад Б.Алтантуул гэгч бүсгүй таван сая төгрөгөөр худалдан авчээ. Б.Алтантуул бөхийн удамтай хүн. Түүний өвөө Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын харьяат, улсын начин Гэлэгийн Дайнаа агсан юм байна. Түүний удмаас бөх хүн төрөөгүй гэдэг. Ач охин Б.Алтантуул нь хоёр хүүтэй бөгөөд өвөөгийнхөө удмыг залгуулахыг ерөөж, аваргын эхлүүлсэн сайн үйлсийн аяныг дэмжиж, энэхүү домбыг худалдан авчээ.
Б.Жаргал
Сэтгэгдэл (1)