Олон улсын шатрын холбооноос “Шатрын эрх чөлөөний хөтөлбөр”-ийн хүрээнд болсон хоригдлуудын дундах шатрын тив хоорондын аварга шалгаруулах анхдугаар цахим тэмцээн өндөрлөлөө. Тэмцээнд 32 орны 40 баг өрсөлдөхөд их мастер, гавьяат тамирчин Т.Батчимэг дасгалжуулагчтай Монголын хорих ангийн баг тамирчид алтан медаль хүртлээ.
Багт үндсэн дөрвөн тоглогч багтсан бөгөөд нөөц таван тоглогч байжээ. Манай баг алтан медалийн төлөөх тоглолтод Зимбабве улсын багийг илүүрхэн ялснаар төрийн дуулалаа эгшиглүүлж чаджээ. Тэд финалд хүрэх замдаа Гүрж, Палестин, Филиппин, Герман, ОХУ, багийг буулган авсан юм.
Б.Жаргал
Сэтгэгдэл (13)