Норвеги улсын Ослон хотод чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ болж, Монголын баг тамирчид зургаан медальтай ирлээ. Тэдний дунд ОБЕГ-ын харьяа, “Аврагч” биеийн тамир, техник спорт хорооны тамирчин Б.Шоовдор 59 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн юм. Энэ баярт үйл явдлыг тохиолдуулан 120 дугаар ангийн захирагч дэд хурандаа, улсын аварга П.Бүрэнтөгс ангийн бие бүрэлдэхүүний хамт Б.Шоовдорт хүндэтгэл үзүүлж, баяр хүргэлээ. Б.Шоовдор нь сүүлийн зургаан жил ДАШТ-д тасралтгүй оролцож, дөрөв дэх удаагаа медалийн төлөө барилдаж, гурав дахь хүрэл медалиа авсан билээ.
Б.Жаргал