Жүдо бөхийн 52 кг-ын жингийн дэлхийн алдарт бөх Косово улсын тамирчин Майлинда Келменди зодог тайллаа. Тэр жиндээ дэлхийн дэвжээг эзэгнэж явсан цаг саяхан. М.Келменди “Рио-2016” зуны олимпын наадамд түрүүлж, Косово улсын анхны олимпын аварга болж байв. Өдгөө 30 настай Майлинда Келменди нь “Рио-2016” олимпын наадмын аварга, 2013, 2014 оны дэлхийн аварга, 2014, 2016, 2017, 2019 оны Европын аварга, их дуулгад долоон удаа түрүүлж, гранпри тэмцээнд 10 түрүүлсэн босоо бөх байлаа.
Б.Жаргал