Монголын сагсан бөмбөгийн холбооны дээд лиг эргэн ирлээ. Холбооны удирдлагуудын маргаанаас болж, таван жил тус тусдаа лиг зохион байгуулж байсан бөгөөд энэ жил хоёр холбоо дээд лигээ хамтарч хийхээр болсон байна. Энэ лигээс Азийн АШТ-ий урьдчилсан шатанд тоглох шигшээ баг, Азийн наадамд оролцох шигшээ багийг бүрдүүлэх ач холбогдолтой юм. Сагсан бөмбөгийн дээд лиг энэ сарын 18-нд Спортын төв ордонд болох баг 12 баг оролцох урьдчилсан мэдүүлэг байна.
Б.Жаргал