Узбекистаны нийслэл Ташкент хотод бодибилдинг, фитнессийн ДАШТ болж, Монголын баг тамирчид гурван алт, зургаан мөнгө, гурван хүрэл медальтай ирлээ. Тэднээс эмэгтэй баг медалийн чанараар гуравдугаар байрт шалгарч, хүрэл цом хүртсэн байна. ДАШТ-д өргөн бүрэлдэхүүнтэй оролцож, өндөр амжилт байгуулсан баг тамирчидаа Монголын бодибилдинг, фитнессийн холбооны удирдлагууд хүлээн авч уулзаж, хүндэтгэл үзүүлжээ. Энэ арга хэмжээнд МБФХ-ны ерөнхийлөгч Э.Мөнхбилэг, ерөнхий нарийн бичгийн дарга С.Одбаатар нар байж, тамирчиддаа амжилт хүсч, удахгүй болох "Монголын мистер" тэмцээнд амжилтаа бататгахыг ерөөе.
Б.Жаргал