М.Гайдаровын дасгалжуулах эрхийг насан туршид нь хориглов
Беларусийн далбаан дор барилдаж явсан дагестан эр Мурад Гайдаров заргач, балмадаараа хэзээний алдартай. Олимп дэлхийн мөнгөн медальтай тэрээр 2019 оноос зодог тайлж, Энэтхэгийн шигшээд 86 кг-ийн Дипак Пуниагийн хувийн дасгалжуулагчаар ажиллаж байжээ. Гэтэл Токио-2020 олимпын үеэр буюу наймдугаар сарын 5-нд шавь нь Сан-Мариногийн М.Аминед ялагдсаны дараа шүүгчдийн суудал руу дайрч очоод орилж хашгирч, шүүгчдийг хэл амаар доромжлон түйвээжээ. Тэр даруйд Гайдаровыг Олимпын тосгоноос хөөж, хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. Энэ үйлдлийг нь UWW-аас хэлэлцэхээр маш олон удаа дуудаж, албан бичгээр хандаж байсан ч М.Гайдаров тэр бүрийд хариу өгөөгүй тул шийтгэлийг улам хүндрүүлэн дасгалжуулах эрхийг насан туршид нь хасахаар болов. UWW-ийн албан ёсны шийдвэрийг доорх линкээс үзэж болно: