Их мастер Т.Батчимэгээр удирдуулсан Монголын хоригдлууд алтан медалийн төлөө тоглоно Олон улсын шатрын холбооноос “Шатрын эрх чөлөөний хөтөлбөр”-ийн хүрээнд хоригдлуудын дунд шатрын тив хоорондын аварга шалгаруулах анхдугаар цахим тэмцээнийг зохион байгуулж байна. Тэмцээнд 32 орны 40 баг оролцож байгаа бөгөөд манай улсаас 415, 419, 423, 427, 435 дугаар хорих ангиас шалгарсан есөн хоригдол эх орноо төлөөлөн өрсөлдөж байна. Тэдний дөрөв нь үндсэн тоглогч бол нөгөө тав нь нөөц тамирчид юм.
Энэ тэмцээнд манайхаас зөвхөн эрэгтэйчүүдийн ангилалд өрсөлдлөө. Баг тамирчдыг их мастер, гавьяат тамирчин Т.Батчимэг дасгалжуулжээ. Тус тэмцээнд их мастер цолтой хүнээр дасгалжуулсан баг байхгүй гэв. Манай баг А хэсэгт Гүржийн багийг 3:1, Палестиныг 3:1-ээр илүүрхэн хожив. Ингэснээр хэсгээс дэд байраар шалгарч, дараа нь Филиппин, Герман, ОХУ-ыг багийг торохгүй хожсноор медаль авах нь гарцаагүй боллоо. Тэд өнөөдөр алтан медалийн төлөө тоглох юм байна.
Б.Жаргал
Сэтгэгдэл (11)