Монголын хөлбөмбөгийн 23 хүртэлх насны шигшээ баг Азийн АШТ-ий урьдчилсан шатны тоглолтод Тайландын багтай энэ сарын 25-нд тоглоно. Энэ тоглолтын араас Малайзтай энэ сарын 28-нд өрсөлдөх бол дараа нь Лаосын шигшээ багтай энэ сарын 31-нд тоглох билээ. Манай баг тус тэмцээний бэлтгэлд долоо хоногийн өмнөөс гарсан. Тэгвэл энэхүү бэлтгэлд Унгарын “Фушкаш” академиас Словакийн “Комарно” клубт зээлээр тоглож буй манай шилдэг хөлбөмбөгч Г.Ганбаяр дуудагдаж, шигшээ багийнхантайгаа хамт бэлтгэл хийж эхэлжээ. Монголын баг дээрх гурван багтай Монголын хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэнд тоглоно.
Б.Жаргал