Казахстан улсын Соёл, спортын яамнаас зохион байгуулсан тус улсын үндэсний спортыг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт Казахстаны үндэсний спортын холбооны ерөнхийлөгч Т.Бекболат, Монголын этно спортын холбооны ерөнхийлөгч Энэбишийн Мөнх-Очир нар гарын үсэг зурлаа. Үндэсний спортыг шашин шүтлэг, хэл соёл үл харгалзан нийтэд түгээн дэлгэрүүлж, сурталчлан танилуулах ёстой хэмээн Т.Бекболат уулзалтын үеэр хэлэв.
Казахстан улс үндэсний спортоо эрчимтэй хөгжүүлэх чиглэлд анхаарч, 2013 оноос олон улсын тэмцээн уралдаан зохион байгуулсаар иржээ. Тухайлбал, морин дээрх барилдаан, тулам булаалдах, морин сур харваа, зоос шүүрэх зэрэг спортыг хөгжүүлэхээр олон арга хэмжээ зохион байгуулсан байна. Эдгээр спортын төрлөөр монгол хүмүүс хичээллэж, тив, дэлхийн медальтан болсон нь энэхүү спортыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан гэж тэд дүгнэлээ.