Катарын нийслэл Доха хотод ширээний теннисний Азийн АШТ болж өндөрлөсөн. Энэ үеэр Азийн ширээний теннисний холбооны чуулганыг зохион байгуулж, холбоог ирэх дөрвөн жилд удирдах албан тушаалтнуудыг шинээр сонгожээ. Мөн тус холбооны техник болон шүүгчдийн зөвлөлийн гишүүнийг сонгоход Монгол Улсаас Э.Мөнхбилэг сонгогдлоо. Э.Мөнхбилэг нь ширээний теннисний спортын төрөлд энэхүү албан тушаалд томилогдож буй анхны монгол хүн болов. Тэрбээр Боловсрол соёл шинжлэх ухаан, спортын яамны Биеийн тамир, спортын бодлогын газрын даргаар ажиллаж байсан ба 2010, 2014 залуучуудын олимпын наадмын ширээний теннисний спортыг дэнсэлж байсан шилдэг шүүгч юм. Тэрбээр өдгөө Монголын бодибилдинг, фитнессийн холбооны ерөнхийлөгчийн албыг хашиж байна.
Б.Жаргал
Сэтгэгдэл (1)