Монгол Улсын аварга П.Бүрэнтөгс “Бүрэн Монгол” санг санаачилж, олон сайн үйлсийн аян өрнүүлсэн. Энэ сан хүрээгээ тэлж, 21 аймагт үйл ажиллагаагаа өрнүүлэх юм байна. Сангийн дараагийн хийж хэрэгжүүлэх ажил нь “Бүрэн Монгол гэр” төсөл байх юм. Төслийн эхлэл болгож, бэсрэг наадам зохион байгуулах бөгөөд очсон хүмүүс хураамж төлж сайн үйлсийн аянд нэгдэх боломжтой. 21 аймагт 21 гэр хандивлана гэв.
Мөн энэ үеэр отгон аварга П.Бүрэнтөгсийн зодог, шуудгийг дуудлага худалдаанд оруулах юм байна. Дуудлага худалдаанаас олсон нийт ашгийг сайн дурын аянд зарцуулна гэж тус сангийнхан хэлэв. Энэхүү зодог шуудгийг тэрбээр олон улсын фестивальд монгол өв соёлыг сурталчлан таниулах арга хэмжээнд өмсөж байсан өмсгөл юм.
Б.Жаргал
Сэтгэгдэл (1)