Чөлөөт бөхийн "Осло-2021" насанд хүрэгчдийн ДАШТ өндөрлөж, манай баг тамирчид зургаан хүрэл медальтай өнөөдөр эх орондоо ирлээ. Баг тамирчдыг "Хөшигийн хөндий"-д тосох үеэр ДАШТ-ий хүрэл медальт Т.Тулгын гэргий Э.Мөнхзул нөхөртөө зориулан постер хийлгэж бэлэг барьсан нь содон байлаа. Тамирчин хүний эхнэр ханийгаа ялахад нь хөл нь газар хүрэхгүй баярлаж, ялагдахад нь эрч хүч, урам зориг өгдөг ийм л хүмүүс байдаг билээ. Өчигдөр Т.Тулгын том охин Т.Нандины дөрвөн насны төрсөн өдөр нь тохиосон. Тэгвэл аав нь Ослогоос медальтай ирж охиндоо том бэлэгтэй ирж байна.
Б.Жаргал