Дундговь аймгийн Өлзийт сумын харьяат, аймгийн арслан Ц.Хүрэлбаатар цар тахлын үед сэтгэлийн дэмжлэг үзүүлж, нутгийнхаа Онцгой комисст хандив өргөжээ. Тэрбээр цар тахлыг амжилттай даван гарахыг ерөөж, 500 мянган төгрөг хандивласан юм. Ц.Хүрэлбаатар нь 2014 онд сумын заан, өнөө жил Дундговь аймгийн баяр наадамд түрүүлж, арслан цол хүртсэн билээ.
Б.Жаргал
Сэтгэгдэл (1)