Монголын бодибилдинг, фитнессийн холбооны аварга шалгаруулах “Монголын мистер-2021” тэмцээн энэ ням гаригт “Уран ган” паласт болно. Эндээс манай бодибилдингийн хамгийн шилдэг тамирчин тодрох юм. 30 дэх удаагийн тэмцээн насанд хүрэгчид, залуучууд, ахмадын болон хөгжлийн бэрхшээлтэй гэсэн ангилалд болно. Саяхан бодибилдингийн олон улсын өндөр зэрэглэлийн хоёр тэмцээн болж, манай баг тамирчид өргөн бүрэлдэхүүнтэй оролцсон, гайхалтай амжилт үзүүлсэн.
Тиймээс энэ удаагийн улсын аварга шалгаруулах “Монголын мистер” тэмцээн тун өрсөлдөөнтэй, үзүүштэй болох нь даамжиггүй. Энэ тэмцээн 1990 онд Монголын сайхан залуу нэртэйгээр анх болоход Н.Батбаяр түрүүлсэн бол түүнээс хойш нэрээ өөрчилж, Монголын мистер” нэртэйгээр зохион байгуулахад Э.Ганзориг, гавьяат тамирчин Ж.Нурлан хамгийн олон буюу тус бүр дөрөв түрүүлсэн юм. Тэдний ард Б.Батсуурь, Д.Бат-Эрдэнэ нар гурван цомтой удаалдаг. Харин 1995 онд тодорхой шалтгааны улмаас өнжсөн. Энэ удаагийн тэмцээнд Э.Ганзориг түрүүлбэл хамгийн олон түрүүлсэн цор ганц тамирчин болно.
Монголын он оны мистерүүд:
1990 онд анх Монголын сайхан залуу нэртэйгээр болоход Н.Батбаяр, 1991, 1992, 1993 онд “Монголын мистер” Б.Батсуурь (Тайхар), 1994 онд Н.Буянтогтох, 1995 онд өнжсөн, 1996 онд А.Энхтайван (Тайхар), 1997 онд Н.Ганболд (Тайхар), 1998 онд А.Энхтайван (Тайхар), 1999 онд Д.Батгэрэл (Тайхар), 2000 онд А.Энхтайван, 2001 онд Д.Мөнх-Эрдэнэ (Рекордс), 2002 онд Г.Алтаншагай (Хар Ирвэс), 2003 онд Д.Золбаяр (Тайхар), 2004 онд Ж.Нурлан (Хар Ирвэс), 2005 онд Ж.Нурлан (Хар Ирвэс), 2006 онд Ж.Нурлан (Хар Ирвэс), 2007 онд Д.Ууганбаяр (Хар Ирвэс), 2008 онд Б.Пүрэвдорж (Мустанг), 2009 онд З.Мөнхбаатар (Тайхар), 2010 онд Л.Баянхүү (All Master), 2011 онд Д.Бат-Эрдэнэ (Чийрэг Монгол), 2012 онд Ж.Нурлан (Мажестик), 2013 онд Э.Ганзориг (Чийрэг Монгол), 2014 онд Э.Ганзориг (Чийрэг Монгол), 2015 онд Б.Пүрэвдорж (Даймонд жим), 2016 онд Д.Бат-Эрдэнэ (Чийрэг Монгол), 2017 онд Д.Бат-Эрдэнэ (Чирээг Монгол), 2018 онд Ш.Амарсайхан (Хар Ирвэс), 2019 онд Э.Ганзориг (Чийрэг Монгол), 2020 онд Э.Ганзориг (Чийрэг Монгол)
Б.Жаргал
Сэтгэгдэл (1)