Саудын Арабын хаант улсын Жиддах хотод хүндийн өргөлтийн өсвөр үеийнхний ДАШТ энэ сарын 5-нд эхэлж, өнөөдөр өндөрлөнө. Тэмцээнд манай улсаас дасгалжуулагч Ц.Батзаяа, Ч.Мартын нарын удирдлага дор хоёр тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд охидын 49 кг-ын жинд Б.Эрдэнэзул тавдугаар байр эзэлж, улсынхаа дээд амжилтыг шинэчлэн тогтоосон юм. Тэгвэл 71 кг-ын жингийн охидын ангилалд О.Төгс-Эрдэнэ тавдугаар байрт оржээ. Тэрбээр өнгөрсөн жил өсвөр үеийнхний Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртэж байв.
Б.Жаргал