Дэлхийн таеквондогийн холбооны Ерөнхий ассамблей өнгөрсөн ням гарагт болов. Цахим хэлбэрээр болсон энэхүү хурлаар тус холбооны ерөнхийлөгчийг сонгох сонгууль болсон бөгөөд БНСУ-ын иргэн Чунвон Чоу улиран сонгогдлоо. Тэрбээр тус холбоог 2004 оноос хойш өдийг хүртэл удирдаж буй юм. Уг хуралд манай улсаас Монголын таеквондогийн ерөнхийлөгч Б.Онон оролцжээ. Б.Онон нь саяхан Монголын таевондогийн холбооны ерөнхийлөгч болж, энэ спортыг хөгжүүлэхээр олон ажил хийж хэрэгжүүлэхээр ханцуй шамлан оржээ.
Б.Жаргал