Серби улсын Белград хотод боксын эрэгтэйчүүдийн ДАШТ энэ сарын 22-ноос ирэх сарын 7-нд болно. Тэмцээнд манай улсаас есөн тамирчин оролцох бөгөөд тэд Сэлэнгэ амралтын баазад бэлтгэл сургуулилтаа хангаж байна. Дэлхийн рингэнд хүч үзэх манай баг тамирчид нөгөөдөр бэлтгэлээс буух ба тэдэнд ДАШТ-ий бэлтгэл хийх ердөө хоёр хоног үлджээ. Тэд энэ сарын 16-нд тэмцээн болох Серби улсыг зорих аж.
Б.Жаргал