Бүх Хятадын спортын XIV спартакиадын чөлөөт бөхийн тэмцээн Шанши мужийн Шиян хотод болоход эмэгтэйчүүдийн ангилалд Өвөрмонголын Ц.Чандганцагаан түрүүлжээ. Ингэснээр Ц.Чандганцагаан Бүх хятадын спартакиадын анхны Өвөрмонгол бөхчүүдийн алтан медальтан болов. Тэрбээр финалд “Токио-2020” зуны олимпын наадмын хүрэл медальт Жоү Чянийг ялсан байна. Ц.Чандаганцагаан Өвөрмонголын алдарт бөх Цэцэнбаярын охин юм. Түүний дасгалжуулагчаар Монгол Улсын дасгалжуулагч, ОУХМ Цагаанбаатарын Оюунболд ажиллажээ.
Б.Жаргал
Сэтгэгдэл (1)