Цахим гүйлтийн ДАШТ-ийн нэгдсэн дүн өчигдөр гарсан бөгөөд Монгол Улсын баг 700 хүний бүрэлдэхүүнтэй уралдаж, медалийн тавцанд гарлаа. Тэмцээнд 13 болон түүнээс дээш насныхан “Running World Cup” аппликейшнд бүртгүүлэн гүйсэн юм. 242 орон оролцсон тус цахим гүйлтийн ДАШТ-д Монгол Улсын баг гуравдугаар байр эзэлж, хүрэл цомын эзэн болов. Тэмцээний хоёрдугаар шатны өрсөлдөөн өнгөрсөн сарын 28-наас энэ сарын 3-нд болсон юм. Тэргүүн байрт Өмнөд Африкийн баг тэргүүлжээ.
Б.Жаргал