Монголын авто мастеруудын холбооны “Baja-250” уралдаан өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо. 14 дэх удаагийн тэмцээнд 80 багийн 145 тамирчин өрсөдөхөд SSV ангилалд жолооч Ө.Бямбадэлгэр, чиглүүлэгч Ш.Гансүх нарын баг тэргүүлэв. Баг тамирчид 60 км-ын тойрог замыг гурван удаа тойрч хамгийн бага хугацаанд туулсан тамирчин ялагч болох дүрэмтэй юм.
Б.Жаргал