Италийн Олбита хотод жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 6-10-нд болов. Тэмцээнд 72 орны 495 (эрэгтэй 285, эмэгтэй 210) тамирчин өрсөлдсөн бол манай улсаас есөн жүдоч хүч үзлээ. Монголын жүдочдоос эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд Э.Номинтуяа долдугаар байрт орсон нь манай багийн хамгийн өндөр амжилт болов. Монголын жүдочид ирц хүрээгүй шалтгааны улмаас багийн тэмцээнд оролцож чадаагүй байна.
Б.Жаргал