Серби улсын Белград хотод боксын насанд хүрэгчдийн ДАШТ энэ сарын 22-ноос ирэх сарын 7-нд болно. Тэмцээнд манай улсаас гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ тэргүүтэй есөн ширэн бээлийтэн өрсөлдөх бөгөөд бэлтгэл сургуулилтаа Сэлэнгэ амралтын баазад хангаж байна. Тэгвэл тус ДАШТ-ий зохион байгуулах хороонд Г.Бадрах уригдах ажиллахаар болжээ. Тэрбээр Олон улсын боксын холбооны III одтой шүүгч байсан бөгөөд тавдугаар сард Дубай хотод болсон Олон улсын боксын холбоо (Aiba)-ноос зохион байгуулсан "International Technical Official" буюу Олон улсын техникийн төлөөлөлөгчийн шалгалтанд тэнцсэнээр Олон улсын боксын холбоо (Aiba)-нд төлөөлөгчөөр ажиллах анхны монгол хүн болж байна.