Францын “France Football” сэтгүүл энэ оны шилдэг хөлбөмбөгчид олгох “Алтан бөмбөг” шагналд нэр дэвшсэн шилдэг тоглогчдын нэрсийг зарлалаа. “Алтан бөмбөг” гардуулах ёслол ирэх сарын 29-нд Парисын “Шатле” театрт болох юм. Өнгөрсөн жил энэхүү шагнал гардуулах ёслолыг түүхэндээ анх удаа цуцалж, шагналын эзнийг тодруулахгүй байх шийдвэр гаргасан билээ.
“Алтан бөмбөгийн” эзнийг хөлбөмбөгийн сэтгүүлчид тодруулдаг уламжлалтай. Эхэндээ зөвхөн Европын тамирчдад олгодог байсан энэ нэр хүндтэй шагналыг 1995 оноос хойш үндэстэн угсаа харгалзахгүй гардуулдаг болсон. Гэхдээ “Алтан бөмбөгийн” эзэн Европын аль нэг клубт тоглодог байх болзол тавьдаг байна. Домогт Лионель Месси “Алтан бөмбөгийг” хамгийн олон буюу зургаан удаа хүртэж байжээ.
Б.Жаргал