АНУ-ын Орландо хотод бодибилдинг, фитнессийн мисетр олимпиа тэмцээний нэгдсэн дүн гарлаа. Бодибилдингийн мэргэжлийн тамирчны эрх олгох энэхүү тэмцээнд Монголын найман тамирчин оролцоход гавьяат тамирчин Г.Дорж алтан медаль хүртсэн юм. Тэрбээр тус тэмцээнд оролцсон баг тамирчдаас медаль хүртсэн цор ганц монгол тамирчин болов. Бусад монгол тамирчдын амжилтыг танилцуулахад Г.Угалзцэцэг, Д.Ариунцацарал нар дөрөв, М.Мойлоо тавдугаар байрт оржээ. Харин Б.Оюунгэрэл, А.Мөнхсаруул нар 10, Г.Өнөрсайхан 13 дугаар байр эзэлсэн байна.
Б.Жаргал