Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Нэг тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд МҮБХ-ны хамт олон нэгдэж, Налайх дүүргийн Цэнгэлдэх хүрээлэнгийн дэргэд бусад спорт холбоодын хамтаар мод тарьсан юм. Өнөөдрийн мод тарих үйлсэд МҮБХ-ны тэргүүн, улсын заан Ц.Магалжав, гүйцэтгэх захирал, улсын гарьд И.Доржсамбуу нар оролцов. Тэртээ 2002 онд Зууны мэдээ сониноос санаачлан Сэлэнгэ аймгийн Тужийн нарсыг ойжуулах аян өрнүүлсэн агаад тэр аянд анхлан оройлон оролцсон 30 гаруй байгууллагуудын нэг нь Монголын үндэсний бөхийн холбоо байв. Тухайн үед МҮБХ бөхчүүдийнхээ дунд тус хөдөлгөөнд оролцохыг уриалсан хуудас аялуулж, бөхчүүд байныхаа мөнгөнөөс тодорхой хэмжээнд хандив өргөж байжээ.
Сэтгэгдэл (1)