Сагсан бөмбөгийн 2025 оны Азийн АШТ-ын урьдчилсан шатны тоглолтод Монголын шигшээ баг өрсөлдөх эрхтэй болов. Энэхүү тоглолтын албан ёсны урилгыг Монголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Цэвэрбалд ирүүлжээ. Урьдчилсан шатны тоглолт ирэх оны зургадугаар сараас эхлэх юм. FIFA-гаас тивийн аварга шалгаруулах тэмцээнийг хоёр жил тутам зохион байгуулж байсныг 2017 оноос эхлэн дөрвөн жил тутам зохион байгуулахаар болсон. Манай сагсчид Азийн АШТ-ий өмнөх тоглолтод оролцож чадаагүй билээ.
Б.Жаргал