Самбо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-д эх орноо төлөөлөн оролцох баг тамирчдыг сонгон шалгаруулах тэмцээн Сонгинохайрхан дүүргийн спорт цогцолборт өчигдөр эхэлж, өнөөдөр өндөрлөв. Сорил тэмцээнээс самбо бөхийн ДАШТ-д Монгол Улсыг төлөөлж, 58 кг-ын жинд Ч.Марал-Эрдэнэ, 64 кг-д Э.Бэхжээ, 71 кг-д Д.Алтансүх, 88 кг-д О.Ууганбаатар, 98 кг-д Б.Гаажадамба, +98 кг-д улсын аварга Н.Батсуурь нар оролцох эрх авлаа. Харин эмэгтэйчүүдийн 50 кг-д Ц.Дуламсүрэн, 54 кг-д Н.Баярмаа, 59 кг-д М.Ирмүүн, 65 кг-д Д.Есүй, 72 кг-д Ц.Батцэцэг, 80 кг-д Г.Сарангоо нар зодоглоно. Мөн байлдааны самбо бөхийн 58 кг-ын жинд О.Батбаяр, 64 кг-д Ц.Төгсцогт, 71 кг-д П.Содномдорж, 88 кг-д Д.Очирбат, 98 кг-д Т.Ариунболд нар барилдах эрхээ авав.
Б.Жаргал
Сэтгэгдэл (3)