Италийн Олбиа хотод жүдо бөхийн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хоёр дахь өдрөө болов. Тэмцээнд 72 орны 495 (эрэгтэй 285, эмэгтэй 210) тамирчин өрсөлдөж байна. Харин манай улсаас 14 жүдоч хүч үзэж байгаа бөгөөд өчигдөр тэмцээний эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд А.Намуундалай эхний тойрогт хийлж, дараа нь Туркийн Озлем Иелдизид цэвэр ялагдснаар үзэгчдийн суудалд шилжив. Мөн 63 кг-ын жинд Ц.Сүнжидмаа эхний даваанд хийлж, хоёдугаар тойрогт Кенийн Зиела Амойт Екуруг цэвэр ялсан ба дараа нь 2019 оны өсвөрийн Европын АШТ-ий мөнгөн медальт Испаний бөх Лаура Васкез Фернандест ялагдав. Ингэснээр “Олбита-2021” ДАШТ-д манай дөрвөн тамирчин өрсөлдөхөд эхний хоёр өдрийн байдлаар медаль хүртэж чадсангүй.
Б.Жаргал