Узбекистаны нийслэл Ташкент хотод бодибилдинг, фитнессийн 12 дахь удаагийн ДАШТ энэ сарын 4-6-нд болж өндөрлөв. Энэхүү тэмцээнд 26 орны 270 тамирчин 42 ангилалд өрсөлдөхөд манай баг тамирчид 10 тамирчны бүрэлдэхүүнтэй өрсөлдөж, гурван алт, зургаан мөнгө, гурван хүрэл медальтай нутгийн зүг хөлгийн жолоо залж байна. Ингэснээр Монголын бодибилдингийн шигшээ баг медалийн чанараар дөрөвдүгээр байр эзэлжээ. Тэмцээний фитнесс ангилалд С.Дуламрагчаа, Э.Лхагва-Очир, Б.Бадамханд нар алтан медаль хүртэж, Ташкентад төрийн дуулалаа эгшиглүүлэв. Харин Т.Болор, Ж.Баянмөнх, Д.Энхбилэг, Б.Бадамханд, З.Оюун-Ундрах нар мөнгө, Д.Энхбилэг, Т.Болор, З.Оюун-Ундрах нар хүрэл медаль хүртсэн юм.
Б.Жаргал