Саудын Арабын хаант улсын Жиддах хотод хүндийн өргөлтийн өсвөр үеийнхний ДАШТ энэ сарын 5-12-нд болж байна. Тэмцээнд 51 орны 223 тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд манай улсаас хоёр туйванч хүч үзэж байгаа юм.
Тэмцээний 49 кг-ын жинд Б.Эрдэнэзул огцом өргөлтийн төрөлд 69 кг-ыг өргөснөөр тавдугаар байр эзэллээ.
Тэрбээр хоёр жилийн өмнөх тус тэмцээнд мөн тавдугаар байрт орж байв. Б.Энхзул 69 кг-ыг өргөснөөр хүндийн өргөлтийн 49 кг-ын жингийнхний өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн Монгол Улсын дээд амжилтыг 6 кг-аар ахиулсан юм. Б.Энхзул тус тэмцээний түлхэлттэй өргөлтийн төрөлд 85 кг-ыг өргөснөөр зургадугаар байрт орлоо.
Б.Жаргал