Саудын Арабын хаант улсын Жиддах хотод хүндийн өргөлтийн өсвөр үеийнхний ДАШТ энэ сарын 5-12-нд болж байна. Тэмцээнд 51 орны 223 тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд манай улсаас хоёр туйванч охин хүч үзэж байгаа юм. Дөнгөж сая тэмцээний 49 кг-ын жинд Б.Эрдэнэзул тавдугаар байрт орлоо. Тэрбээр эхний өргөлтөө 66 кг, хоёр дахь өргөлтөө 69 кг-ыг амжилттай шахсан юм. Харин түүний гурав дахь оролдлого амжилтгүй болов. Тэрбээр удахгүй түлхэлттэй өргөлтийн төрөлд өрсөлдөнө.
Б.Жаргал