АНУ-ын Орландо мужид болж буй бодибилдинг, фитнессийн мистер олимпиа тэмцээнд гавьяат тамирчин Г.Дорж алтан медаль хүртжээ. Түүний сэтгэгдлийг хүргэе.
Бүх спортын хаан хэмээн өргөмжлөгддөг бодибилдинг хэмээх энэ агуу спортоор хичээллээд 23 жилийн дараа мистер олимпиа тэмцээний алтан медалийг эх орондоо авчирсандаа баяртай байна. Энэ удаагийн тэмцээнд формоо алдалгүй бэлтгэл хийхэд америкт амьдардаг найз нар маань бүх зүйлээр тусалж дэмжсэнд маш их баярлалаа. Миний хувьд хаана ч эхнэртэйгээ хамт байдаг.
Эхнэр минь дэргэд байгаагүй бол би олон тэмцээнд амжилттай оролцох ямар ч боломжгүй.
Хань минь намайг жин хасаад ухаан алдан, шөрмөс татаж байх хүнд цаг үед ч дэргэд минь байж, зоригжуулж, түшиж энэ олон тэмцээнд оруулж амжилт гаргуулж байгаа билээ. Миний хань нас залуу, цус шингэн байна. Цаг нь ирэхээр олимпын аварга болно оо. Би чинь охинтой, хүүтэй, сайн ханьтай хүн шүү.
Сэтгэгдэл (1)