Монголын үндэсний морин уралдаан уяачдын холбоо, Монголын үндэсний бөхийн холбоо, Монголын үндэсний сур харваачдын холбоод хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэ үеэр Үндэсний их баяр наадмын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тал дээр хамтран ажиллах ёстой гэж үзэж байна.
Мөн өнгөрсөн наймдугаар сард болсон 512 бөхийн барилдаанд хүч үзсэн бөхчүүдийн допингийн хариу гурав хоногт багтан ирэх гэв. Допингийн шинжилгээг наймдугаар сарын 17-нд авч, 18-ны өдөр Солонгост очжээ. Есдүгээр сарын 17-ноос эхлэн бөхчүүдийн допинг шинжилгээний хариу ирж байгаа юм байна. Монголын допингийн эсрэг үндэсний төвийнхөн 1-2 бөхийн шинжилгээний хариуг хүлээж байгаа аж. Дээрх бөхчүүдийн шинжилгээний хариу ирмэгц олон нийтэд зарлана гэв.
Б.Жаргал