Киргизстанаас гавьяат тамирчин Э.Цэндбаатар өөрийн улсын нэрийн өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьсан гэх мэдээлэл гарлаа. Энэ мэдээлэл үнэн, худал нь тодорхойгүй байна. Энэ талаар түүний багш Б.Энхтайвангаас тодрууллаа.
-Боломж юм. Хэрэв энэ мэдээлэл үнэн бол. ДАШТ-д оролцож, өөрийгөө хэн болохоо харуулах хэрэгтэй. Э.Цэндбаатар Киргизстаны өмнөөс ДАШТ-д оролцвол би лав зөвшөөрнө. Хүний сонголтыг хүндэтгэх ёстой. Монгол Улсаа нэгэнт төлөөлөхгүй болсон. Сорил тэмцээнд ороогүй нь эрүүл мэндийн асуудалтай холбоотой. Богино хугацаанд жин хасах хэцүү. Ингэж тулгаж хэлэх нь буруу юм.
Б.Жаргал
Сэтгэгдэл (1)