Холимог тулааны UFC холбооны тулаанч бүсгүй Лиана Джоджуа үзэсгэлэнтэй нэгэн. Эрчүүд Лиана Джоджуаны чадварлаг тулааны үзэхээсээ илүү гуалиг бие, үзэсгэлэнт төрхийг харахаар түүнийг дэмжихээр очих нь олон. Түүний суугуул нутаг Чеченьд нь эмэгтэйчүүд хэрхэн хувцасладаг талаар ярьжээ. “Чеченьд надад тухтай байдаг. Би ердийн хувцас өмсдөг. Хэт нээлттэй хувцаслалт энд байдаггүй. Хэт задгай гэж ямар хувцас вэ гэж үү. Уранхай жинс, оготор даашинз. Бүгд ёс зүйн хэм хэмжээтэй байдаг. Надад лав тийм хувцас байхгүй. Москвад хүүхнүүд хэт богино, хэт задгай энгэртэй даашинз өмсөж болох байх, харин энд болохгүй” гэж Лина ярьсныг Eurosport.ru мэдээлсэн байна. Лиана Джоджуа нь гүрж үндэстэн бөгөөд UFC холбооны хөнгөн жинд тулалддаг юм. Fight Nights Global холбооны аварга байсан бөгөөд замналдаа 12 удаа тулалдаж, найм ялж, дөрөв ялагджээ.
Б.Жаргал
Сэтгэгдэл (1)