Саудын Арабын хаант улсын Жиддах хотод хүндийн өргөлтийн өсвөр үеийнхний ДАШТ энэ сарын 5-12-нд болж байна. Тэмцээнд Монголын багийн бүрэлдэхүүнд дасгалжуулагч Ц.Батзаяа, Ч.Мартын удирдлага дор охидын 49 кг-ын жинд Б.Эрдэнэзул, 71 кг-д О.Төгс-Эрдэнэ нар өрсөлдөнө. Маргааш манай тамирчин Б.Эрдэнэзул хүч үзэх юм. Тус тэмцээнийг Монгол Улсын шүүгч Лхагвасүрэнгийн Одгэрэл дэнсэлж байна.
Б.Жаргал