Монголын сагсан бөмбөгийн холбоо, Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо, “3х3 сагсан бөмбөгийн холбоо, Монголын сагсан бөмбөгийн тамирчдын эрх ашгийг хамгаалах холбооны төлөөлөл уулзаж, сагсан бөмбөгийн лигийн тэмцээнээ хамтран хийхээр санал нэгдлээ. Сагсан бөмбөг сонирхогч залууст энэ бол баярт мэдээ. Хоёр талын үл ойлгоцсоноос болж, сагсчид таван жилийн хугацаанд тус тусдаа лигийн тэмцээнээ хийж байв. Мөн шигшээ баг маань 5х5 төрөлд олон улсын тэмцээн уралдаанд эх орноо төлөөлөн оролцоход хүндрэл үүсч байлаа.
Б.Жаргал