FIBA (Олон улсын сагсан бөмбөгийн холбоо)-ны ур чадварын ДАШТ-ийг энэ сарын 9-10-нд болно. Хоёр дахь удаагийн тус тэмцээнд Монголын 15 хүртэлх насны охид, хөвгүүдийн баг өрсөлдөх юм. Тэд өнгөрсөн дөрөвдүгээр сард Азийн бүсийн тэмцээнд амжилттай оролцож, тивээ төлөөлөх эрхтэй болсон. Энэ удаагийн ур чадварын ДАШТ-д 105 баг өрсөлдөхөөр нэр мэдүүлжээ. Монголын хөвгүүдийн баг Е хэсэгт Беларусь, Аргентин, Албанитай таарсан бол охидууд С хэсэгт Израйл, Монгол, Аргентин, Мадагаскарын багтай тоглохоор сугалаа татсан байна.
Б.Жаргал