Узбекистаны нийслэл Ташкент хотод бодибилдинг фитнессийн ДАШТ болж байна. Тэмцээнд манай улсаас 10 тамирчин оролцож байгаа бөгөөд хоёр дахь өдөр гурван тамирчин медалийн тавцанд гарч, нэг тамирчин шагналт байр орлоо. Тухайлбайл, эмэгтэйчүүдийн модель ангилилд Д.Энхбилэг мөнгөн медаль хүртэв. Мөн спорт модель ангилалд Т.Болор хүрэл, З.Оюун-Ундрах хүрэл медаль хүртэж, Т.Урангоо дөрөвдүгээр байрт шалгарлаа.
Б.Жаргал