Улсын онцгой комисс, Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабын бүтэц, зохион байгуулалтыг нэгтгэхээр болжээ. Улмаар нэгдсэн штабын даргаар Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга хурандаа Б.Ууганбаярыг томилохоор болсон талаар эх сурвалж мэдээлэв. Харин орлогч даргаар НОК-ын шуурхай штабын дарга Р.Чингис ажиллах аж. Энэ талаарх нэгдсэн мэдээллийг маргааш өгөх юм байна.