Литва улсад футзалын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр өндөрлөлөө. Ес дэх удаагийн тэмцээнд 24 улсын шигшээ баг өрсөлдөхөд Португал эрчүүд аваргын цом гардан авлаа. Португалын хөлбөмбөгчид футзалын анхны цомоо өлгийдөн авч байна. Өмнө нь тус цомыг Бразил, Испани, Аргентины шигшээ баг энэхүү цомыг эзэмшиж байв. Тус тэмцээний шилдэг тоглогчоор Португалийн Рикардиньо шалгарсан бол шилдэг довтлогчоор Бразилын Ферраог шалгаруулжээ.