Холимог тулаан (UFC)-ы рингэнд амжилт нь хамгийн өсөлттэй яваа Монгол Улсын тамирчин бол Д.Батгэрэл. Түүний ээлжит тулааны тов гарч, нас чацуу Брэндон Дэвистэй хүч үзэхээр болов. 31 настай Брэндон Дэвис бол жиү жицү, мутай бокс суурьтай юм. Тэр “Gulf coast mma” холбоонд дөрвөн ялалт байгуулан UFC-д эргэн ирж байна. Тэдний тулаан энэ сарын 16-нд болох бөгөөд Д.Батгэрэл холимог тулааны рингэнд хоёр ялж, нэг ялагдсан билээ.
Б.Жаргал