Чөлөөт бөхийн “Осло-2021” насанд хүрэгчдийн ДАШТ-ий хоёр дахь өдөр Түмэнбилэгийн Түвшинтулга 61 кг-ын жинд тавдугаар байрт шалгарлаа. Тэрбээр тэгшитгэлд 2019 оны 23 хүртэлх насны дэлхийн аварга, өнгөрсөн жилийн насанд хүрэгчдийн Азийн аварга Кыргызстаны Улукбек Жолдошбековыг 7:7-оор ялсан. Дараа нь Украины Ярослав Гурскийг ялсан бөгөөд шөвгийн наймд Дэлхийн цом болон Европын аварга ОХУ-ын Абасгажи Магомедовт цэвэр ялагдсан. Дагах барилдаанд Туркийн Эмрах Орманоглуг ялсан ч хүрэл медалийн төлөөх барилдаанд 2018 оны 23 хүртэлх насны дэлхийн аварга Японы Тошихиро Хасегавад оноогоор цэвэр (1:12) ялагдав.