Гавьяат дасгалжуулагч, улсын харцага Г.Элбэгийн эмчилгээний зардалд зориулсан улс, аймгийн цолтой 128 бөхийн барилдаан болж байна. Энэ барилдаанд Архангай аймгийн Хашаат сумын харьяат, сумын заан Сүхбаатарын Сүхбат шуугиан тарив.
Тэрбээр хоёрын даваанд улсын аварга П.Бүрэнтөгс, гурвын даваанд хурц арслан Э.Ууганбаяр нарыг илүүрхэн давсан юм. С.Сүхбат нь 21 настай, 2017 онд сумын заан цол хүртсэн, "Алдар" спорт хороо, "Бөхбилэгт" дэвжээнд харьяалагддаг юм байна.
Сэтгэгдэл (4)