Катарын нийслэл Доха хотод ширээний теннисний Азийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. 25 дахь удаагийн тэмцээний багийн төрөлд Монголын эрэгтэйчүүдийн баг хоёр хожил, гурван хожигдолтойгоор 25 дугаар байрт шалгарлаа.
Харин эмэгтэй баг маань хоёр хожил, хоёр хожигдолтой 13 дугаар байрт оров. Тэд Монголын ширээний теннисний өмнөх амжилтыг гурван байраар урагшлуулжээ. Хосын төрөлд манай хоёр баг БНСУ, Энэтхэгийн багт дийлдсэн байна.