“Белград-2021” боксын ДАШТ-ий 60 кг-ын жинд эх орноо төлөөлөн өрсөлдөх боксчныг шалгаруулах сорил өнөөдөр болох байв. Гэвч өнөө өглөө гавьяат тамирчин Э.Цэндбаатар жинг үзлэгт ирээгүй тул сорилыг цуцаллаа. Ингэснээр О.Тулга 60 кг-ын жинг төлөөлөх эрхтэй болов.
Эх сурвалжийн хэлж буйгаар гавьяат тамирчин Э.Цэндбаатар огцом жин хассанаас болж өчигдөр бие нь муудаж, түргэн тусламж дууджээ.
Тэрбээр одоо эмнэлэгт шинжилгээ өгч, эмчлүүлж байгаа аж. Яагаад сорилд оролцож чадаагүй талаар маргааш албан ёсоор тайлбар хийнэ гэв.
Б.Жаргал
Сэтгэгдэл (9)