Гавьяат тамирчин Э.Цэндбаатарыг ёс зүйн хариуцлага алдсаны улмаас шигшээ багаас хасаж, ДАШТ-д оролцуулахгүй байх шийдвэрийг гаргаад байсан.
Тэгвэл Монголын Боксын холбооны Удирдах зөвлөлийн гишүүд Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Цэндбаатарын гомдлыг хэлэлцэн түүний гаргасан хүсэлтийн дагуу ДАШТ-д Э.Цэндбаатарын оронд өрсөлдөхөөр болсон “Алдар” спорт хорооны тамирчин О.Тулгатай халз өрсөлдүүлэн, ялсныг нь ДАШТ-д явуулахаар шийдвэрлэсэн.
Сорил тоглолт маргааш буюу аравдугаар сарын 3-ны ням гарагт 13:00 цагаас Эрдэнэтийн Сэлэнгэ баазад болно. Тэмцээнийг телевиз болон сайтаар шууд дамжуулан үзүүлнэ. Уг тэмцээн цар тахлын улмаас үзэгчгүй болно.
Сэтгэгдэл (1)